А.Хүчитбаатарыг сүүлчийн замд нь үдлээ

2017/02/08
 Японы мэргэжлийн сүмо бөхийн хөл мэхний мастер, монгол сүмочдын анхдагчдын нэг Токитэнкү А.Хүчитбаатартай салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр орой Токио хотноо боллоо.

Салах ёс гүйцэтгэх ёслолд Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү болон ёкозүна Харүмафүжи, Какүрюү тэргүүтэй 500 гаруй хүн оролцсон байна.

Алтангадасын Хүрэлбаатар мэргэжлийн сүмод 2002 онд орж Жонокүчи, Жонидан, Санданмэ зиндаанд дараалан түрүүлж, макүшита зиндаанд 6 башёд зодоглон, Жүрёо зиндаанд дэвшиж, хоёр башё барилдаад Макүүчи зиндаанд дэвшиж байжээ.

Тэрээр Японы Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжилээр төгссөн бөгөөд хоёр жилийн өмнө сүмод багшлах эрхийн лиценз авчээ. Цусны хорт хавдар өвчнөөр шаналж эмчилгээ хийлгэж байсан түүнд бүх сүмочид сэтгэл санааны дэмжлэг, мөнгөн тусламж үзүүлж байсан гэдэг.

Б.Сондор 
 










Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна