Баг, хамт олноороо тоглож болох хөгжилтэй тоглоомны санаанууд /Цуврал-1/

2017/02/08
Байгууллага, албан газар, хамт олноороо ямар нэгэн баяр цэнгүүн, аялал зугаалгаар явж хөгжилдөхөд баг болон хуваагдаж өрсөлдөхүйц тоглоомны санаанууд хэрэгтэй байдаг. Цаг нь тулсан үед яарч сандрахгүйгээр хэрхэн хөгжилтэй тоглоом тоглож цагаа сайхан өнгөрөөх талаар зөвлөгөөнүүдийг танд хүргэхээр бэлтгэлээ. 

№-1 Шаараар аяга унагаах
Нэг удаагийн цаасан болон хувцанцар аягануудыг ээлж дарааллан өрж тавина. Шаараа үлээн хийг нь аягандаа ойртуулан гар оролцуулахгүйгээр бүх аягануудыг унагаах ёстой. Түрүүлж унагаж дуусгасан нь ялагч болох болно. 
Хэрэглэгдэх зүйлс: Цаасан болон хувцанцар аяга, шаар. 



№-2 Бөмбөг нүхрүү унагаах
Жижиг нүхтэй тавцанг тал талаас нь уяагаар уяж босгон дээр нь жижиг бөмбөг тавьж нүхрүү унагана. Түрүүлсэн баг нь ялагч болно. 
Хэрэглэгдэх зүйлс: Уяа, тавцан, бөмбөг.



№-3 Хөл холбох
Хоёр, хоёроороо баруун болон зүүн хөлнүүдээ холбон уралдана. 



№-4 Сэгсрээд өг, сэгсрээд өг
Өгзөгнийхөө яг дээр нь салфетикний хайрцаг уяна. Салфетикний хайрцган дотор теннисний бөмбөг хийн бүх бөмбөгийг унагаана. Түрүүлж бүгдийг нь унагасан нь ялагч болно.
Хэрэглэгдэх зүйлс: Салфетикний хоосон хайрцаг, тэлээ, теннисний бөмбөг. 



№-5 Түлхээд өг
Тиймээ, түлхээд өгөх хэрэгтэй. Тэгж байж та ялагч болно. Зөөлөн үзүүртэй урт саваагаар бие биенээ түлхэж унагаана. Мэдээж өндөр юман дээр зогсох хэрэгтэй. 


А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна