АТГ Г.Дэнзэнгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ.
Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан ашигласан буюу эхнэрийнхээ “Говь повер” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр АТГ-аас буруутган шалгаж эхэлсэн байдаг. Түүний гэм буруутай нь хэрэв шүүхээс тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай юм байна.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна