Өнөөдөр болох үйл явдлууд

1 цаг 29 минутын өмнө
09.00 цагт явагдах Засгийн газрын ордонд Хууль зүйн байнгын хорооны хурлаар Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэлэлцэнэ.

09.00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд хэрэглэгчийн өргөдөл гомдлыг барагдуулах, иргэдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд хорооны нийгмийн ажилтны үүрэг ролийн талаар ШӨХТГ-аас нийслэлийн хороодод зориулсан сургалт болно.

09.00 цагт ТЕГ-ын 8 давхарт Үндэсний татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09.00 цагт Монгол улсын авто замын салбарт тулгамдаж буй асуудлыг тодруулах, түүнийг оновчтой шийдвэрлэх арга замыг судлах хүрээнд авто замын салбарт ажилладаг инженер техникийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгэм болон салбарынхаа хөгжил дэвшилд оролцох оролцоог сайжруулах, орчин үеийн техник технологийн шийдлийг өөрийн байгууллага болон салбарт нэвтрүүлэх ажлыг дэмжих, судалгаа шинжилгээний ажилд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилготой “Авто замын салбарын шилдэг илтгэл шалгаруулах 5 дахь удаагийн уралдаан” Зам Тээврийн Хөгжлийн Яамны өргөтгөлийн хурлын зааланд эхэлнэ.

09.30 цагт “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд "Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" семинар болно

11.00 цагт Зууны Мэдээ сонины хэвлэлийн бага хурлын танхимд Монгол Тулгатан ТББ-аас "Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе" аяныг эхлүүлж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын эрх мэдлийн зарим хэсгийг Засгийн газар болон Парламентад шилжүүлэх тухай асуудлаар мэдээлэл хийнэ. /ЭСЯ-нд/
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна