​Таны мэдэх хэрэгтэй англи хэлний ярианы таван дүрэм

2017/02/17
1. Хэтэрхий их дүрэм битгий судла

Англи хэлийг хоёрдогч хэлээ болгон судлаж байгаа хүмүүст хачин сонсогдож магадгүй юм. Гэхдээ хамгийн чухал дүрмүүдийн нэг нь юм шүү. 

Шалгалтаа амжилттай өгөхийг зорьж байгаа бол дүрмээ судлах нь зөв. Харин англиар чөлөөтэй сайн харилцаж сурахаар бол дүрэм судлахгүйгээр англи хэлийг сурахыг оролдоод үзээрэй.

Англи хэлний дүрмийг бүр орхи гэсэн үг биш л дээ. Дүрэм голлон  судлахгүйгээр ярианы дадлага хийж, хэллэг сурахыг хичээгээд үзээрэй.

Тэгэхээр хэт их дүрэм судлах нь таны толгойг эргүүлж, үнэхээр ихээр залхаах болно. Та яг өөрийнхөө бодож байгаагаар өгүүлбэр бүтээхийн оронд нөгөө л хэдэн дүрмүүдийн талаар бодсоор тушалдсаар байх болно. Унаган англи хэлээр ярьдаг хүмүүсийн цөөхөн хэсэг нь нийт дүрмийн 20 гаруйхан хувийг л мэддэг байна.

Тиймээс англи хэлийг хоёрдогч хэлээрээ сонгон суралцдаг ихэнх сурагчид унаган англи хэлээр ярьдаг хүмүүсээс илүү их дүрэм мэддэг байна. Би өөрийн туршлагаасаа үүнийг итгэлтэйгээр хэлж чадна. Миний бие унаган англиар ярьдаг мөн англи уран зохиолоор мэргэжил дүүргэсэн, арав гаруй жил англи хэлний багшаар ажиллаж байгаа туршлагатай хүн.

Хэдий тийм боловч миний шавь нарийн ихэнх нь миний мэддэгээс илүү англи хэлний дүрмийн талаар нарийн мэдлэгтэй мөн англи хэлийг судалсан байдаг юм. Би англи хэлний аливаа үг, өгүүлбэрийг хялбархнаар хайж тодорхойлж ашиглаж чаддаг ч би тархинд яг ямар комманд өгөгдөж, ямар процесс болдгийг сайтар тодорхойлж мэдэхгүй юм.

Би үргэлж унаган англи хэлтэй найз нөхдөөсөө байнга дүрмийн талаар асуултууд асуудаг ч тэдний цөөн хэд нь л зөв хариултыг мэддэг. Гэхдээ манай найзууд ямар ч түгдрэл байхгүйгээр англиар чөлөөтэй ярьж, уншиж, сонсож, ойлгож, үр дүнтэй бодитойгоор ашиглаж чаддаг.

Та дүрмийн тал дээр үйл үгийн учир шалтганыг бүгдийг мэдэхийг хүсч байна уу эсвэл англиар чөлөөтэй ярьж чаддаг болмоор байна уу?

Та англиар чөлөөтэй ярьж чаддаг болмоор байна уу? Тэгвэл хэт их дүрэм битгий судлаарай.

2. Үг хэллэг (phrase) сур мөн цээжил

Олон сурагчид дан үг цээжлээд утга төгөлдөр өгүүлбэр бүтээх гэж сурч мэдсэн үгсээ эвлүүлж нийлүүлэхийг оролддог. Заримдаа би сурагчдаа хичнээн үг мэддэг бол ягаад утга төгөлдөр өгүүлбэр зохиож чаддаггүйг нь гайхдаг. Үүний шалтгаан нь сурагчид маань хэллэгүүдийг сураагүйд байгаа юм. Жаахан хүүхдүүд хэл сурахдаа үг болон хэллэгийг хамтад нь сурдаг байна. Яг тэдэн шиг, та ч мөн адил хэллэг сурах хэрэгтэй.

 Та 1000 үг мэддэг байж болох ч нэг ч зөв өгүүлбэр зохиож чадахгүй байж магадгүй юм. Гэхдээ нэг хэллэг мэддэг бол та зөв утгатай олон зуун өгүүлбэр зохиох боломжтой.  Хэрэв 100 хэллэг мэддэг бол хичнээн олон зөв өгүүлбэр хэлж чадахыгаа тунгаагаад үзээрэй. Эцэст нь та 1000-хан хэллэг мэддэг байхад л англиар чөлөөтэй ярьж чаддаг болно гэсэн үг шүү.

Англи хэлний ярианы үндэс хэмээх хэсэг нь ганц хэллэгээр олон өгүүлбэр зохиох боломтойг харуулсан гайхалтай жишээ юм. Тиймээс дан үг цээжлэхийн тулд олон цагийг битгий зарцуулаарай. Тэр цаг хугацаагаа хэллэг буюу “Phrase” сурахад зарцуулаарай. Ингэснээр та англиар чөлөөтэй ярихад илүү ойртох болно.

Битгий орчуул

Англи өгүүлбэр бүтээж байгаа үедээ эх хэлнийхээ үгийг шууд битгий хөрвүүлэн ашиглаарай. Үгийн дараалал нь тэс өөр байдаг учраас буруу өгүүлбэр зохиох магадлалтай. Үүнийхээ оронд үг хэллэг, өгүүлбэрүүд сурснаараа та хэлж байгаа үгнүүдийнхээ талаар бодох шаардлагагүй ба зүгээр л автоматаар хариу үйлдэл хийдэг болно. 

Орчуулгатай холбоотой өөр нэгэн асуудал бол сурсан хэл зүйн дүрэмтэйгээ холбох гээд байх явдал юм. Англи хэлээр өгүүлбэр зохиохдоо орчуулах мөн дүрмийн талаар бодох буруу бөгөөд үүнээс зайлсхийх хэрэгтэй байдаг.

3. Унших, сонсох нь тийм ч хангалттай биш. Юу сонсож байгаагаараа ярих дадлага хий 

Унших, сонсох болон ярих нь аль ч хэлний хамгийн чухал чадварууд юм. Англи хэлэнд энэ мөн хамааралтай хэдий ч ярих нь чөлөөтэй харилцах ганц шалгуур байна. Ярихаас эхлээд чөлөөтэй ярьдаг болох дараа нь уншиж  хамгийн сүүлд нь бичиж сурах нь балчир насны хүүхдүүдэд байдаг энгийн дэс дараалалтай үйлдэл юм. Тиймээс эдгээр үйлдлүүд нь байгалийн дэс дараалал бүхий жам ёс гэж ойлгож болно.    

Нэгдүгээр асуудал

Дэлхий даяар сургуулиудын заах арга барилаас авч үзэхэд эхлээд унших, дараа нь бичих, дараа нь сонсохыг заадаг нь их хачирхалтай биш гэж үү? Хэдийгээр энэ нь өөр ч та хоёрдогч хэлийг судлахдаа тухайн хэл дээрх материалыг унших хэрэгтэй. Байгалийн дэс дараалал нь сонсох, ярих, унших мөн бичих боловч англи хэлийг хоёрдогч хэл болгон судлаж байгаа хүмүүст унших, сонсох, ярих болон бичих гэсэн дараалалтай байдаг нь буруу дэс дарааллаар судлаж байгаа юм шиг санагддаг.

Хоёрдахь асуудал

Олон хүн уншиж мөн сонсоод ойлгож чаддагийн шалтгаан нь тэд дадлага хийдэгт оршино. Гэвч англиар чөлөөтэй ярихын тулд та өдөр бүр ярианы дадлага хийх хэрэгтэй. Сонсох чадвараа байнга давтаарай. Ингэхдээ зүгээр сонсоод өнгөрөх биш сонсоод чангаар дагаж давтан давтан хэлээрэй. Ингэж давтсаар байгаад та чөлөөтэй ярьж чаддаг болно.

4. Өөрийгөө хамаг хүчээрээ дайчил

Аливаа нэгэн хэлээр ярьж чадаж байна гэдэг нь таныг хэр ухаантай гэдэгтэй тийм ч их хамааралгүй юм. Хичээж чадвал хэн ч ямар ч хэлээр ярьж сурч чадна. Энэ нь дэлхийн олон орны хүмүүсээр батлагдсан зүйл шүү дээ. Аливаа хүн багадаа л нэг хэлээр ярьж чаддаг шүү дээ.  

Энэ нь юутай холбоотой гэж бодож байна? Энгийнээр хэлэхэд аль ч орны хүн эх хэлээрээ өдөр тутам ярьж, сонсож, бичиж байдаг. Энэ нь өдөр тутам цаг минут тутам тухайн хэлийг давтаж хичээл хийж байгаатай агаар нэг билээ.

Англи хэлээр хичээл нь явагддаг сургуульд сурдаг хүмүүсийн ихэнх нь англиар дажгүй сайн ярьдаг гэдгийг анзаарах болно. Тэд англиар ярьж чадаж байгаагийн гол учир нь англиар багадаа л долоо хоногийн нэлээд цагийг англи орчинд өнгөрүүлж, хичээл хийж давтаж байгаатай холбоотой. Тиймээс аливаа хэлийг сайн суръя гэвэл өдөр тутам давтаж хичээх хэрэгтэй шүү.

Ер нь бол англиар чөлөөтэй ярихын тулд та гадагшаа явах шаардлагагүй. Гагцхүү англи хэлтэй хүрээлэл л бий болгох хэрэгтэй юм.

Эсвэл найзуудынхаа дунд зөвхөн англиар ярина гэдэг дүрмийг хэрэгжүүлж болно шүү дээ. Мөн ухаалаг утсан дээрээ англи өгүүлбэрүүдийг тогтмол сонсож болно.
Таны харж байгаачлан орчин тойрноо өөрчилснөөр зорилгодоо хүрч болно. Өөрийгөө англи хэлэнд дурлуулах хэрэгтэй. Ингэснээр хэд дахин хурдан сурах болно.

5. Зөв материал судла

Ямар ч хэлний буруу хэллэгийг “дадлага төгс болгодог” юм гэж хэн нэг нь хэлсэн байдаг.

Яг үнэндээ дадлага зөвхөн таныг юу давтаж байгаа тэрийг л төгс болгоно. Хэрвээ буруу өгүүлбэрийг давтвал та төгс байдлаар өгүүлбэрийг буруу л хэлэх болно шүү дээ. Тиймээс аль болох олон хүмүүсийн нийтлэг ашигладаг сургалтын материалыг судлах нь дээр байдаг юм. 

Унаган англи хэлгүй ярилцагч найзтайгаа хамт англи хэл сурах нь эерэг бас сөрөг талуудтай байдаг. Давуу тал нь бие биенийхээ алдааг зааж өгч, бие биенээ хурцлаж болно.  Сөрөг тал нь хэлж байгаа үгийнхээ утга агуулга болоод хаана хэзээд хэрэглэх вэ гэдэг дээр асуудалтай байдаг аж.

 Тиймээс өөрийнхөө сурсан зөв утга агуулга бүхий материалыг тухайн цаг хугацаандаа ашиглаад сайтар дадлага хийгээрэй.

Ингээд дээр дурдсан дүрмүүд нь таны англи хэлний мэдлэгт тэр дундаа ярианы англи хэлийг эзэмшихэд тань тодорхой хэмжээгээр тус болно гэж найдаж байна.

Эх сурвалж: http://www.talkenglish.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна