Охиныхоо аминд хүрсэн хэрэгт Т.Цогт дахин татагдав уу?

2017/02/21
Дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнгөрсөн онд болсон билээ. Шүүхээс Т.Цогтыг буруугүй хэмээн үзэж цагаатгасан бол Г.Маралмааг охиныг зодож биед нь хүнд гэмтэл учруулж үхэлд хүргэсэн  гэм буруутай нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд  23 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн  чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэсэн.
 
Гэвч  Г.Маралмаа энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Түүний гомдлын дагуу өнгөрсөн баасан гаригт  Т.Цогтыг баривчилсан байна. Учир нь  Т.Цогтыг  төрсөн охиныхоо үхэлд буруутай гэж үзэх  үндэслэлтэй шинэ нотлох баримт  олдсон тул УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дахин   шалгахаар болсон байна.
 
Б.Сондор 
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна