Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас баривчиллаа

2017/02/22
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын  гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарыг  өнөөдөр  АТГ-аас  цагдан  хорилоо. Тэднийг  өмнө нь Хөгжлийн банк болон бондын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж байсан юм.

 Эх сурвалжийн мэдээллээр Б.Гарамгайбаатарыг 15.00 цагаас эхлэн байцааж 19.00 цагинй үед ШШГЕГ-ын харьяа цагдан хорих анги руу ачсан бол Н.Батбаярыг баривчлах тогтоол 20.00 цагийн орчим гарчээ. Энэхүү хэрэгт Н.Батбаярын туслахаар ажиллаж  байгаад Хөгжлийн банкны захирлын албан тушаалд очсон
 Н.Мөнхбатыг мөн холбогдуулан шалгаж байгаа юм. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна