Н.Алтанхуяг өнөөдөр байцаалт өгнө

2017/02/23
АТГ-аас  мягмар гарагт  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг н байцаалт, мэдүүлэг өгөхөөр дуудсан ч  тэрбээр Хөвсгөл аймагт явж таарсан тул өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдүүлэг авах хугацааг сунгахыг хүссэн байна. Түүний өмгөөлөгч Л.Баасандоржийн хэлснээр тэрбээр  өнөөдөр  /2017.02.23/ 10.00 цагт мэдүүлэг өгөхөөр АТГ-т очих юм байна. Түүнийг оны өмнө, оны дараа гээд хоёр удаа дуудаж мэдүүлэг авчээ. Энэ удаа түүнийг баривчилж магадгүй гэх таамаг байна.  Хоёр хоногийн өмнө  түүний эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", чацарганы шинэ үйлдвэр “Хуба Хаяа” компани зэрэг газарт нэгжлэг хийсэн нь мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэний илрэл гэж харах хэсэг байна.

Хууль хяналтын байгууллагаас улстөрийн нөхцөл байдлаас үл хамааран мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байгаа гэх тайлбарыг өгч байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэх мэдээлэл ч олонтаа цацагдаж байгаа юм.

Түүнийг өмнө нь АТГ-т мэдүүлэг өгөхөөр очих үед хэвлэл мэдээллийнхэн тус газарт цугласан. Эл асуудлыг АТГ-аас Н.Алтанхуягийг мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Харин энэ удаа Н.Алтанхуягаас байцаалт мэдүүлэг авах ажиллагаа хэрхэн өрнөх нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж буй.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна