Н.Алтанхуяг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгч байна

2017/02/23
Н.Алтанхуяг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгч байна Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаалт өгч байна. Түүнээс эрүүгийн хуулийн 263.2, 270.1-т заасан зүйл ангиар үүсгэсэн хэргээс гадна Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг авч байгаа аж.

Тэрбээр " Мөнгө төгрөг идэж уусан зүйл байхгүй байхад яагаад намайг ноолоод байна гэхээр Н.Алтанхуягийг л мөнгө төгрөгтэй холбочих юмсан гэсэн хүмүүс төлөвлөгөөтэйгээр 6, 7 жил ноцолдож байна. Надаас угаасаа "но" илрэхгүй учраас хамаатан, садан хүмүүсийг маань шоронд хийж байна. Тэгээд тэднээс Н.Алтанхуяг юу хийсэн тэрийг хэл гэдэг тийм л утгагүй муухай юм байдаг. Дахин хэлэхэд надад үнэхээр идэж уусан зүйл байхгүй. Хэрэв надад "но" байсан бол өнөөдөр би энд зогсож байхгүй. Бүтэн 6, 7 жил өнгөрчихөөд байхад аль хэдийн шийдчихнэ шүү дээ” гэлээ.


 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна