Баянхонгор аймаг байгаль хамгаалагчдаа чадавхижуулах сургалтад хамрууллаа

2017/02/23
Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар сумдын байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах сургалтыг 2017.02.20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд БОАЖГ-ын удирдлага, мэргэжилтэн, нягтлан болон Мэргэжлийн хяналтын газар, АЗДТГ-ын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Архивын Тасаг, Цагдаагийн газар, Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг, Монгол банк, Хаан банк зэрэг байгууллагуудаас байгаль хамгаалагч нарт үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэгтэй уялдуулан мэдээлэл хийлээ.
 
Мөн энэ үеэр Баянхонгор аймагт ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр салбарын ажилтан албан хаагч нартай уулзан салбарын талаар баримтлах бодлого, анхаар зүйл, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж харилцан санал солилцлоо. Энэхүү байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах ажлын хүрээнд сумдын байгаль хамгаалагчид БОАЖГ-ын дарга Б.Бат-Өлзийтэй хамтран ажиллах гэрээ буюу үр дүнгийн гэрээ байгууллаа.



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна