ЖАЙКА-гийн тусламжаар 2020 он хүртэл сургуулийн 3-4 барилга барина

2017/02/24
ЖАЙКА-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр БСШУСЯ-нд болов.

Тус ярианы тэмдэглэлд төслийн II баг болох Чий Эсаки, ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар гарын үсэг зурсан юм.

Ингэснээр Японы буцалтгүй тусламжаар барих сургуулийг тодорхой болгож, оролцогч талуудын эрх үүргийг харилцан тохиролцлоо.
ЕБС-ийн барилгын тоо санхүүжилтээс шалтгаалж 3-4 барилга барих бөгөөд 2020 оны хичээлийн шинэ жилд хүлээлгэн өгөхөөр болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна