​МУИС-ийн багш нар ажил хаяна гэв

2017/02/24
Монголын урдаа барьдаг ууган сургуулиудын нэг Монгол улсын их сургуулийг тойрсон асуудлууд ар араасаа хөвөрсөөр байна. Оюутнуудаас нэмэлт суурь хураамж гэж жилийн 224000₮ авдаг төдийгүй тодорхой бус шалтгаанаар жил бүр сургалтын төлбөрөө нэмдэг зэрэг асуудлуудаар МУИС-ын оюутнууд жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.  Энэ хэрэг намжаагүй байтал Монгол улсын их сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, МУИС-ын Багш нарын холбооноос сургуулийн захиргааг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийх гэж байна.

Учир нь тус сургуулийн ректор Р.Бат-Эрдэнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх сарын 6-нд багш нар ажил хаяна хэмээн мэдэгдэх аж.  Энэ талаар МУИС-ын Багш нарын холбооны тэргүүн П.Лхамсүрэн “Сургуулийн захирал багш нарыг зөв удирдах, сургалт зохион байгуулах чадваргүй гэдгийг  Үндэсний Аудитын газраас дээд боловсролын байгууллагад хийсэн шалгалтаар нотолсон. Мөн төрийн албаны зөвлөлөөс ректорыг хууль бусаар томилсон гэх албан бичиг ирүүлсэн” гэлээ.
 
А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна