Б.Лхагвасүрэнгийн Хөдөлмөрийн баатар цол хүртээд хэлсэн үг

2017/02/24
 Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг, алдарт найраг Б.Лхагвсүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдэг гардуулан өглөө.

Тэрбээр энэ үеэр “Төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан, эрэлхэг зориг, илдний ирээр заасан өвөг дээдэстээ баярлалаа. Гэр, төр, дэлхийг бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа. Эх орны минь онгон дагшин уулс, агуу их Алтай Бурхан халдун, Отгонтэнгэр, миний унасан газар, угаасан ус, урд хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна