Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Сангийн яамнаас боловсруулан оруулж ирсэн "төсвийн тодотгол"-той Засгийн газрын сайд нар танилцаж дэмжжээ. Тун удахгүй УИХ-д өргөн барина гэж албаныхан мэдээллээ. Тиймээс ирэх гуравдугаар сарын 6-нд товлогдсон УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх хүлээлттэй байна. ОУВС-тай "Extend Fund Facility" хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг ажлын хэсгийн түвшинд хийж гүйцэтгэсэн. Үүний дараа ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр батлуулсны дараа хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Монголын талаас ОУВС-ийн тавьж байгаа гол шаардлага болох төсвийн тодотголыг УИХ-аар батлуулсны дараа Сангийн захирлуудын зөвлөл эцсийн шийдвэрээ гаргах юм.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна