Сар шинийн бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ

2017/02/26
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн барилдаан өнөөдөр 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааныг Монголын бөхийн өргөөнд зохион байгуулдаг уламжлалтай. 
 
Цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 23-д болох залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлж  хоёрдугаар 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан, өчигдөр  өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан  болжээ. Харин  өнөөдөр сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох гэж байна.  

Сар шинийн үндсэн барилдаан буюу улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өнөөдөр өглөөнөөс тасалбарыг худалдаалж эхэлсэн.  

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна