Дарханы замд осол гарч гэр бүлийн 4 хүн амь эрсэдлээ

2017/02/27
 Замын цагдаагийн байгууллага өчигдөр буюу битүүнд 234 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 214 . согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14 , зам тээврийн ослын улмаас явган зорчигч 4 хүн гэмтсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас нэг гэр бүлийн 4 хүн амь насаа алдсан зэрэг  зөрчлүүд бүртгэгдэж холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.

Ноцтой ослын тухайд "Урьхан" зоогийн газраас цааш Дaрханы чиглэлд 3 км-н зайд H.5ton маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас  Corolla маркын автомашинтай мөргөлдөн нэг гэр бүлийн 4 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой осол гарсантай холбогдуулан сар шинийн өдрүүдэд золголтоор ирсэн зочдыг архи согтууруулах ундаагаар шахахгүй байх, согтуугаар жолоо барихгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна