Бууз, мах, салат тэргүүтэй хүнд хоолыг хэрхэн хурдан шингээх вэ?

2017/02/28
Сар шинийн баяраар зарим хүн хэтрүүлж идсэнээс болж, огцом жин нэмэх, цаашлаад ходоод гэдэсний өвчлөл, хордлого авах нь элбэг байдаг. Тэгвэл бууз, мах, нийслэл салат тэргүүтэй хүнд хоолыг хэрхэн шингээх тухай мэдээллийг хүргэе.

Америкийн эрдэмтэд халуун ногоо ба түүний ач холбогдлын талаар судалгаа хийжээ. Хүнсэнд өргөн хэрэглэгддэг сармис, шанцай, халуун чинжүү, карри, цагаан, гаа зэрэг нь хурц, тостой хоолыг дээд зэргээр шингээдэг болохыг тогтоосон байна.

Мөн эдгээр нь хоол шингээгээд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг аж. Хэт их тос, өөхтэй хоол идэх нь зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог байна.

Харин халуун ногоо бие дэх хорт бодисыг гадагшлуулдаг. Судалгаагаар халуун ногоотой хэрэглэдэг хүний бие дэх хорт бодисын хэмжээ, халуун ногоо хэрэглэдэггүй хүнийхээс харьцангуй бага болох нь тогтоогджээ. Тиймээс хүнд чанарын хоол идэхдээ халуун ногоог хачир болгон хэрэглэхийг зөвлөж байна.

Мөн тостой хоолыг шингээхэд бүлээн ус хамгийн тохиромжтой. Унд бүхний дээд усны ач холбогдол барагдашгүй. Өөх тос ходоодонд ороод бусад хоол хүнсний дээгүүр хөвж, боловсрохдоо гарийн гэдсэнд хамгийн сүүлд ордог. Хэт их тостой хоол идсэнээр энэ үйл явц удааширч ходоод гэдэс хямардаг. Тиймээс ходоодон дахь өөх тосыг бүлээн усаар даруулах нь сайн нөлөөтэй.

Хоёр аяга халуун бүлээн ус бага багаар залгилж уусны дараа бодисын солилцоо хурдан явагдана. Хэрэв та бүлээн ус дангаар нь ууж чадахгүй бол чихэртэй байхуу уусан ч болно. Бүхий л төрлийн жимс жимсгэнэ ходоод гэдсийг сайжруулж, тостой хоолыг сайн нөлөө үзүүлдэг.

Ялангуяа алим, лийр, бөөрөлзгөнө зэрэг исгэлэн жимс хурц хүнсний бүтээгдэхүүнийг хурдан задалдаг. Гэхдээ хоол идэснийхээ дараа жимс идэх нь зохимжгүй. Учир нь жимс гэдсийг тань дүүргэнэ. Тиймээс дор хаяж нэг цагийн дараа идээрэй.

Б.Орхон




 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна