"Оюутан цэрэг"-ийн бүртгэл 3-р сарын 9-нийг хүртэл явагдана

2017/03/01
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл болжээ. Мөн их, дээд сургуулийн оюутнууд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамрагдсанаар цаашид төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хангах болж, залууст эх оронч үзэл төлөвшихийн зэрэгцээ эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 2390 оюутан цэргийн ерөнхий болон мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр сургалтад хамрагджээ.
 
Энэ жил Цэргийн албаны тухай хуулинд үндэслэсэн "Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын журмын дагуу зохион байгуулах ба Орхон, Дархан-Уул аймгийн оюутнууд бүртгүүлэх боломжтой. Журамд зааснаар биеийн тамирын сонгон шалгаруулалтанд тэнцсэн 1000 оюутан хоёр багц цагийн 76 мянган төгрөг төлөөд эхний шат буюу онолын бэлтгэл сургалтанд хамрагдана. Амжилттай суралцсан оюутан цаашид буудагч, тасгийн дарга мэргэжлээр суралцаж болох аж. 
 
Сургалтын бүртгэл ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд биеийн тамирын сонгон шалгаруулалт мөн сарын 22-23-нд болох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна