Харангын Х.Лхагвасүрэн "Март"-ын 8-нд тоглолтоо хийнэ
МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолтод дуучин, Х.Лхагвасүрэнгийн хит дуунууд дуулагдах аж. Мөн тоглолтод урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох гэнэ.
“Үзэсгэлэнт минь” тоглолт энэ сарын 8-нд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна