Шар усны үерт автсан айл өрхийн аюулгүй байдлыг хангав

2017/03/02
Цаг агаар дулаарч буйн улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн дуудлага хэд хэд гарсан байна.

Тухайбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжуудад 2017.03.01-ний өдөр уулын цас хайлж  шар усны үер бууж 13 айл үерт автсан тухай дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон байна.

Эх сурвалж:ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна