Баянхонгор аймгийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч золголоо

2017/03/05
“Алтан унжлагат” гал тахиа хаврын тэргүүн сарын шинийн зургааны билэгт сайн өдөр Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл болон ИТХ-ын төлөөлөгч, намын ахмад буурлууд, үе үеийн идэвхтэн гишүүд дэмжигчид МУ-ын баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Улсын хэмжээний намын хороодоос Баянхонгор аймгийн МАН ажил бүтээмжээрээ дээгүүрт үнэлэгдэж шилдэг намын хороо болсон бол, Бууцагаан сум намын үүр анхан шатны шилдэг нэгжээр шалгарсан амжилттайгаар гал тахиа жилтэйгээр учран золгож байна.
 
Билэгт сайн энэ өдөр аймгийнхаа намын хороог Монгол Улсын шилдэг намын хороогоор шалгарахад хувь нэмрээ оруулж сэтгэл, хүчээ зориулан хөдөлмөрлөж зүтгэсэн гишүүд дэмжигчиддээ МАН-ын хорооны дэд дарга, аймгийн Засаг дарга Г.Батжаргал талархалаа илэрхийлээд шилдэг тэргүүний хүмүүсийн шагналыг гардуулсан юм. Энэ үеэр Тусгаар тогтнолын одон, намын тэргүүний ажилтан, хүндэт тэмдэг, ахмад зүтгэлтэн, эх орны төлөө медалиар тус бүр нэр бүхий 40 хүнийг шагнаж хөдөлмөр бүтээлийг нь үнэллээ.





Эх сурвалж: bayankhongor.gov.mn 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна