Т.Номин-эрдэнэ "Төрцөн модел" мөн үү?

2017/03/07
Mongolia`s Next Top Model тэмцээний шилдэг гурван оролцогчийн нэг дуулианы эзэн Т.Номин-Эрдэнэ шоуны 15-дах дугаар дээр шүүгч Норагийн “Яагаад энэ тэмцээнд түрүүлэх хэрэгтэй вэ” гэсэн асуултад “би бол төрцөн модел” гэж хэлснээс болж олны дургүйцлийг ихэд хүргээд байгаа юм. Хоёрхон хоногийн дотор фэйсбүүк, твиттер, инстаграм хэрэглэгчид Т.Номин-Эрдэнийг биеэ тоосон, өөрийгөө их юманд бодсон гэх мэт маш олон талаар сэтгэгдлээ илэрхийлж байсан юм. Харин үүнд Т.Номин-эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан ийнхүү тайлбар хийжээ. Тайлбарыг ямар нэгэн засваргүйгээр танд хүргэхээр бэлтгэлээ.
 
Т.Номин-Эрдэнэ: "Оройн мэнд, Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярллаа. Сүүлийн үед маш их шүүмжлэл ирж байгаа. Хэтэрхий биеэ тоосон, өөртөө бардсан, их зантай гэх мэт зүйлсийг их сонссон. Бас өөрийгөө сүүлийн үед өөрчлөгдөж байгааг анзаарсан. Магадгүй гэнэт шал өөр орчин хүлээж авсан болохоор юм болов уу гэж бодож байна.

Гэхдээ та бүхэндээ буруу ойлголтыг залруулж өөрийнхөө яг юу бодож явдгийн бага ч болтугай ойлгуулахыг хүсч байна. Миний бодлоор хүг үргэлж өөрийгөө хурцалж, өнгөлж, сайжруулж байх хэрэгтэй гэж боддог. Өчүүхэн амжилтандаа ханаснаар тухайн хүнийг цаашид өсч дэвжих хөжглийн төгсгөл ирдэг гэж ойлгодог. Тиймээс өөрийгөө дотроо үргэлж голж, хурцалж улам ихийг шаарахыг хичээдэг.

Төрцөн модел гэдэг утгыг би багаасаа өөрийн гэсэн ертөнцтэй, бусдаас өвөрмөц, Монголынхоо нэрийг гаргасан мундаг модел болохыг хүсч мөрөөдөж явсан болохоор энэхүү моделийн хатуу бөгөөд гайхалтай амьдралийн төлөө хичээхээр зориглохоор төрсөн юм шиг тийм л их хүсэл мөрөөдөл дотор минь дүрэлзэж байдгийг зүйрлэж хэлсэн юм шүү. Тэгээд одоо үлдсэн хугацаандаа хамаг хүч бололцоогоо дайчилж оролцноо. Дэмжиж байгаа хүмүүёийнхээ итгэл найдварыг алдахгүйн тулд үргэлж зүрх сэтгэлээрээ хичээсээр байх болноо. Хүн болгон алдаж энддэг. Гол нь өөрийнхөө алдаанаас суралцаж, алдаагаа давтахгүй байх нь чухал"
гэв. 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна