Жүжигчин Т.Хулан хоёр жилийн өмнө театраасаа гарч хувийн амьдралаа төвхнүүлэн, дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж байгаа. "Go adventure” студийн захирал Д.Галбаяртай ханилан сууж хоёр хүү төрүүлсөн тэрбээр 23 настайдаа 6 настай охины хойд ээж болж байжээ.
Түүний хань найруулагч Д.Галбаяр жүжигчин Аглуугийн хоёр дахь эхнэр Н.Оюунчимэгтэй нэгэн үе хамтран амьдарч байжээ. тэдний дундаас төрсөн охин нь өдгөө аав дээрээ өсч торнин, хоёр дүүтэй болоод байна.
Энэ тухай жүжигчин бүсгүй Т.Хулан “Хүн хүнд илүүддэггүй гэж боддог. 23 настай байхдаа 6 настай охины хойд ээж болж байлаа. Анхандаа бэрхшээл бишгүй тохиолдож байсан. Өөрөө ээж болж байж ээж гэдэг үгний утга учрыг бүр их ухаарсан.
Охиноо өөрийн төрсөн хүүхэд шигээ л санадаг. Охин маань одоо 13-тай, бид тавуулаа сайхан л амьдарч байна” хэмээн ярьжээ. Т.Хулан эхээс хоёулахнаа өссөн болохоор өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг гэнэ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна