Хүүхэд хулгайлахыг завдсан хэргийг шалгаж байна /бичлэг/

2017/03/09
Хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг энэ сарын 7-ны өдөр  гарчээ. Тодруулбал нэгэн дунд сургуулийн сурагчийг үл таних эрэгтэй хүн  аманд нь бор зүйл чихэн  хулгайлж  авч явахыг завдсан байна. Уг үйл явдал   Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд болсон бөгөөд  хөндлөнгийн хүний камерт бичлэг нь үлджээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр дээрх үйл явдлыг харсан   тэндэхийн оршин суугч эмэгтэй хүүг аварсан байна.Тухайн  үед  хүү цусаар бөөлжиж мансуурсан байдалтай байсан гэнэ.

Энэхүү бичлэгийг баримтжуулан шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн  талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж  мэдээллээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар хүүхдийг хулгайлахыг завдсан асуудлаар ямар нэг өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй байгаа аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна