MNTM-д оролцогч Б.Жагзмаа моделийн гараагаа нүцгэн зургаар эхлүүллээ

2017/03/09
 Боловсрол суваг телевизийн 10 жилийн ойд зориулсан Mongolia`s Next Top Model тэмцээнд нийт 200 гаруй охид бүртгүүлснээс 16 охин шалгарч, нэвтрүүлэгт оролцсон. Дугаар бүрт шалгаруулалтууд хүндэрч охидууд хасагдсаар финалын гурван оролцогч тунаж үлдсэн юм.

 Дэлхийд алдартай модел бэлтгэх уг шоуны оролцогч 16 настай Б.Жагзмаа аль хэдийн моделийн карьераа эхлүүлжээ. Түүний дотуур хувцасны сурталчилгаанд авхуулсан  зурагнууд   шүүмжлэл дагуулж  байна. Арван жилийн  ширээнээс ч гараагүй охин  секси дүр  төрхтэй, биеийнхээ  ихэнх хэсгийг ил гаргасан нь зарим нэгний эгдүүцлийг хүргэж  буй бололтой.  

Нэвтрүүлэгт оролцож олонд танигдсан охидуудын загварын гараа энэ мэт  нүцгэн зургаар эхэлж байгаа нь харамсалтай. 











Б.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна