Дуудлагын жолоочийн нэр барьж залилан хийдэг этгээдийг саатуулжээ

2017/03/09
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид “Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлжээ.

Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг залилдаг байсан нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Уг этгээд нь шүүхээр өмнө ял шийтгэгдэж байжээ.

Үүнтэй холбоотойгоор иргэн танд дуудлагын жолоочийн үйлчилгээ хэрэг болсон үед найдвартай, албан ёсны үйлчилгээ үзүүлдэг компанид хандах, гэр бүл, ойр дотны итгэлт хүмүүсээ дуудаж, гэртээ аюулгүй хүргүүлэх зэргээр аливаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна