С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 14-нд болно

2017/03/10
С.Зориг агсны давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гаригт /03.14/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно. С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж түүнийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт 24-25 жилийн хорих ял оноосон билээ.

Ингэхдээ шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг. Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлжээ. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон байна.

Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна