БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг гуравдугаар сарын 6, 7, 9-ний өдрүүдэд дүүрэг бүрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд бүртгэж дууслаа.
Энэ жил 8000 гаруй иргэн тус улсыг зорьж ажиллах хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулалтаар нийт 600 иргэнийг ажилд зуучлах бөгөөд бүртгэлд орсон иргэдийг ажил олгогч тал нас, хүйс, эрүүл мэндээр нь шалгаруулан ажилд авах гэнэ.
2015, 2016 онд тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 4000-5000 орчим иргэн л бүртгүүлж байсан бол энэ жил 8000 гаруй болж өссөн нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлт. Энэ нь зам, барилга, уул уурхайн чиглэлийн ажлын байр багасч, эдийн засаг суларсантай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна