Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр явуулах тов гараад буй. Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байршуулжээ.
Тодруулбал, энэхүү жагсаалтад иргэд өөрийн нэр, холбогдох мэдээлэл байгаа эсэхээ https://burtgel.mn хаягаар орж шалгах боломжтой аж. Хэрэв жагсаалтад орсон мэдээлэл үнэн зөв бол баталгаажуулалт хийх юм. Харин мэдээлэл зөрүүтэй бол бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 утсанд холбогдож, мэдээллээ шинэчлэх боломжтой аж.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна