​Илтгэлээ танилцуулах 18 зөвлөгөө

2017/03/10
ОХУ-н хуульч, шүүгч, төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Анато́лий Фёдорович Ко́нийн илтгэлээ танилцуулах 18 зөвлөгөөг хүргэж байна.

1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохионо.

2. Энгийн төв хувцасласан байх.

3. Илтгэл танилцуулахын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болго. Хэрэв илтгэгч хэлэх гэж буй зүйлээ нэгд нэггүй санаж байгаа бол чөлөөтэй тайван ярьж чадна.

4. Сонсогчдын өмнө бие барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.

5. Яриагаа чанга, тод, ойлгомжтой, нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.

6. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж буй зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойны өнгийг сольж байх хэрэгтэй. ӨНгө бол онцлон тэмдэглэж буй хэрэг юм.

7. Дохио зангаа, биеийн хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг ойлгомжтой хэрэглэх нь чухал.

8. Тайзан дээр холхих, 2 хөлөө байнга сэлгэх, босч суух зэрэг давтагдсан хөдөлгөөн хийх хэрэггүй.

9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих нь ашигтай. Учир нь тэдэнд таааламжтай байдаг.

10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.

11. Ямар ч тааламжгүй үед бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүйгээр ярьж байх ёстой.

12. Хэрэв яриагаа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн өгүүлбэр хэлж болно.

13. Нэг хэвийн зүйл давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл төгсгөл хоёрт үлэмж хортой.

14. Ярихдаа нэг үгээ ойр ойрхон хэрэглэхгүй байх чухал.

15. Ярианы хэлбэр энгийн, ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрт нь тайлбарлах хэрэгтэй.

16. Илтгэлээ амжилттай болгохын тулд сонсогчдын анхаарлыг татах, илтгэл дуустал барьж байхыг хичээгээрэй. Үүний тулд илтгэгчийн ярианы эхлэл энгийн, ойлгомжтой, сонирхолтой байх нь чухал.

17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтад их нөлөөтэй. Хэрэв санаа нь нэгнээс нөгөөд шилжиж байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөж байх хэрэгтэй.

18. Сайхан яриа бол энгийн, тод, ойлгомжтой, утга төгөлдөр байх ёстой.

Илтгэх ур чадварын РЕТОРИК сургалтаас

Эх сурвалж:mlctraining.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна