Дэлхийд алдартай загварын шоу болох “...Next Top Model”-г Боловсрол суваг ТВ Монгол улсад албан ёсоор зохион байгуулах эрхийг авсан билээ. Шоуны анхны дугаар 1-р сарын 15 наас эхлэн тв-ээр цацагдаж эхэлсэн. Монголын загварын ертөнцийг манлайлж буй гол уран бүтээлчдийг нэгтгэн 15 дугаар хийсний эцэст Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн гурван шилдэг оролцогч тунаж үлдээд байгаа юм.
Mongolia`s Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн хамгийн сүүлийн 16 дах дугаарийг өнөөдөр буюу 3-р сарын 12-ны өдөр 18:00 цагт Боловсрол ТВ-ээр шууд дамжуулна. Нэвтрүүлгийн сүүлийн дугаарт зориулан томоохон хэмжээний загварын шоу зохиогдох аж. Үүнд Mongolia`s Next Top Model шоуны шилдэг 16 оролцогч охин тайзан дээр алхаж Говь, Michel & Amazonka, Queen Fashion House, The Muse Art House брэндүүд шинэ загварын коллекцоо танилцуулах аж.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна