Өвөрхангайчууд дархан аваргадаа хөшөө босгоно

2017/03/13
Өвөрхангай аймгийнхны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын золголт өнгөрсөн бямба гаригт АСА циркт болсон.  

Энэ  үеэр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг “...Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн баярыг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд өвөрхангайчууд төдийгүй монголчуудыг бахархал болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны хүрэл хөшөөг босгохоор ажиллаж байна” гэв.

Тэрбээр энэхүү ажилд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Өвөрхангай аймгийн нутгийн зон олныг дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна