29 дүгээр сургуулийн багш нар нэр төрөө сэргээлгэхийг хүслээ

2017/04/25
Сүүлийн үед олны анхаарлын дунд 29 дүгээр сургуулийг тойрсон хэл ам тасархаа болилоо. Багш нар нь сурагчиддаа гар хүрдэг бэлгийн дарамт үзүүлдэг, хичээлээ дохионы хэлээр заадаггүй, хичээлийн цаг үр дүнгүй өнгөрдөг гэхчилэн ноцтой асуудлуудыг сурагчид дэлгэсэн. Саяхан Ийгл телевизээр тус сургуулийн сурагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа нэвтрүүлэг гарсан.

Нэвтрүүлэгт тус сургуулийн багш нар хичээлээ дохионы хэлээр заадаггүй учраас хүүхдүүд хуулан бичиг хийхээс өөр зүйл сурдаггүй, хуулж байгаа зүйлээ ч ойлгодоггүй, уншиж бичиж чаддаггүй, бэлгийн дарамтад өртдөг зэрэг ноцтой асуудлыг дэлгэн харуулсан.

Иймд Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна цугларсан байна. Тэд цагдаагийн байгууллагад сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг этгээд болон хохирогч хэн байсан бэ гэдгийг тогтоож өгнө үү хэмээн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гомдол гаргасан байна.

Гэтэл цагдаагийн байгууллага өдийг хүртэл дорвитой ажил хийгээгүй. Энэ хугацаанд олон нийтэд 29 дүгээр сургуульд ажилладаг  бүх багш, ажилчид хүчирхийлэгч мэт буруу ойлголттой боллоо. Тиймээс багш нарын нэр хүндийг сэргээж, гэмт этгээдийг богино хугацаанд илрүүлж өгнө үү хэмээн ийнхүү шаардлага хүргүүлэхээр болжээ. 

Т.Очир




Гэхдээ багш нарын энэхүү үйлдэлд иргэд ихээхэн бухимдаж байна.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна