БНСУ-д хоёр монгол иргэн нурангид дарагджээ

2017/04/25
Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Кангнам дүүрэг дэхь нэгэн барилга дээр ажиллаж байсан Монгол улсын иргэн А, Б нар өнгөрсөн Бямба гаригт барилгын нурангид дарагдсан тухай мэдээлэл тархсан билээ.

Уг  ослын талаар Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Монгол улсын иргэн А, Б нар нь осол гардаг өдөр Кангнам дүүрэг дэх таван давхар барилгыг нураах ажлыг хийж байсан. Тухайн барилга нь доошоо гурван давхар, дээшээ таван давхар ба осол гарах үед бага оврын эксковатор нь нэгдүгээр давхрын ханыг нурааж байсан бол Монгол залуус нураалтаас үүсэх тоосыг багасгах зорилгоор хана руу ус цацаж байжээ.

Гэвч нэгдүгээр давхрын шал ачааллаа даалгүй доош нурсны улмаас Монгол залуусын дээр барилгын нуранги унаж, тэдний биеийн 50% нь нурангид дарагдсан. Тэднийг осол гарсанаас хойш тус бүр 1 цаг 30 минут, 3 цаг 30 минутын дараа аварч ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Одоогийн байдлаар холбогдох шинжилгээг хийлгэж, эмчлүүлж байгаа аж. Осол гарах үед барилгын нураалт 60%-ийн гүйцэтгэлтэй байсан ба ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажлаа эхэлсэн" хэмээжээ.

Мөн Монгол залуус хэрхэн, ямар шугамаар барилгын салбарын ажилд оролцож байсныг ч мөн шалгах гэнэ.

Эх сурвалж: MGLRADIO


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна