Х.Болорчулуун гишүүн дүүгээ хэргээс мултлах гэж байна уу?

2017/04/27
Өнгөрсөн хоёрдугаар сард тагнуулын албаныхан УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү болох Х.Болорбаатарыг Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлсэн талаар хэвлэлийнхэн мэдээллэж байсан. Энэ талаар chuhal.mn сайтад "Тус хэргийг албаныхан шалгахад Хаянгаагийн Болорбаатар буюу УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү байсан" гэж мэдээлсэн байдаг. 

Тухайн үед Х.Болорбаатар нь 22-66 ДОР дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явж байгаад баригдсан байна. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг гэнэ. 

Гэтэл уг хэрэг нам жим болов. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь дүүгээ хэргээс мултруулах гэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Иймд цагдаагийнхан уг хэргийг ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгөхийг олон нийт хүсч буй юм.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна