Bollywood-ын домогт дууг С.Гантогоо дахин амилууллаа

2017/05/01
"Яг түүн шиг 2" шоуны тав дахь дугаарын ялагчаар дуучин С.Гантогоо тодорлоо. Тэрээр Энэтхэгийн Диско дууны гол төлөөлөл болсон Parvati Khan-ы 1982 онд дуулсан  "Jimmy Jimmy Aaja" дууг дуулсан юм. Анхны хувилбараас нь ялгахааргүй адил болсон түүний дуулалт үзэгчдийг төдийгүй шүүгчдийг хүртэл алмайруулж орхисон юм.





Дугаар ирэх тусам оролцогчид яван чангарсаар, өрсөлдөөн ч ширүүссээр байгаа юм.



Энэ удаагийн дугаарт С.Гантогоотой зэрэгцэн жүжигчин Т.Бархүү чамгүй амжилт үзүүлсэн юм. Тэрээр "Парисын дарь эхийн сүм" жүжгийн бөгтөр нуруутын дүрийг бүтээх сонголт авсан бөгөөд оноогдсон даалгавраа давж биелүүлсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь Т.Бархүү бөгтөр нуруут Квазимотогоос гадна Фроло хамба, Феб хэмээх гурван дүрийг зэрэг бүтээн, гурван өөр хоолойгоор дуулалт жүжиг туурвиж чадсан юм. 


 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна