Өнөөдөр болох үйл явдлууд

2017/05/01
10:00 цагт

БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ШУА дээр (СТӨ, Г корпус, 6 давхар, 604 тоот) уулзах юм.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг Мэдээллийн технологийн үндэсний паркт зохион байгуулна.

11:00 цагт

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар Ардчилсан намын ''Олон нийттэй харилцах алба''-ны байранд хэвлэлийн хурал хийнэ.

Хөдөө аж ахуйн бирж нь төрийн нэр барьж ноос ноолуур экспортлогч аж ахуйн нэгжүүдээс шимтгэл нэрээр луйвар хийж байгаа талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагт

Өргүй монголын төлөө хөдөлгөөнөөс банкны хүүгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт

НӨАТ-ын урамшууллын EBARIMT сугалааны 2017.04.16-ны тохирлоор хонжвор хожсон азтануудад /100 сая, 20 сая 4 сая/ батламж гардуулах арга хэмжээ Сангийн яамны хүндэтгэлийн танхимд болно.

15:00 цагт

"ЭЛЭГНИЙ ВИРУСИЙН ЭСРЭГ ХАМТДАА" Live+R төслийн нээлтийн үйл ажиллагаа СХД-ийн 6-р хорооны байранд зохион байгуулагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна