2030 он гэхэд Дубайн цагдаа нарын дөрөвний нэг нь робот болно

2017/05/24
Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотод анхны робот цагдаа ажиллаж эхэлжээ. Робот цагдаа ажиллаж эхэлнэ гэж өнгөрсөн жил мэдээлж байсан. Робот цагдаагийн өндөр 170 см бөгөөд 100 кг гаруй жинтэй аж. Тэрээр 1.5 метрийн зайнаас гараар хийсэн дохио зангааг ойлгоно. Түүнчлэн алгоритмын тусламжтайгаар хүний сэтгэл хөдлөлийг таних чадвартай.

Хүний сэтгэл санаанд тааруулж робот цагдаа хүнтэй яаж харилцахаа сонгоно. Робот цагдаа хүний нүүр царайг 20 метрийн зайнаас таних чадвартай бөгөөд гэмт хэрэгтнийг илрүүлэхэд тусална. Төмөр хүн худалдааны төв болон гудамжинд олон нийтийн хэв журмыг сахиулна. 2030 он гэхэд робот цагдаа Дубай хотын цагдаагийн бие бүрэлдэхүүний дөрөвний нэгийг бүрдүүлнэ хэмээн төлөвлөж байна.

эх сурвалж: Зууны мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна