Өнөөдөр жилийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө

11 цаг 16 минутын өмнө

Жил бүрийн зургадугаар сарын 22-ны өдрийг монголчууд нар буцлаа гэж тодорхойлдог. Нар буцахад наадам хаяанд ирж, намар ойртдог гэх нь бий. Уяачид нар буцахаас урьтаж наадамд сойх хурдан хүлгүүдээ барьдаг уламжлалтай. 

Шинжлэх ухааны ойлголтоор энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол буюу 152 сая км зайд очдог бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар мэлхийн зам дээр эгц тусдаг байна. 

Үүнтэй холбоотойгоор дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог байна. 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна