Кети Перри Твиттерийн рекордыг эвдэв

10 цаг 37 минутын өмнө

Америкийн поп дуучин Кэти Перри нэгэн дээд амжилт тогтоолоо. Тэрээр жиргээний ертөнцөд хамгийн анхны 100 сая хүн болов. Энэ тэмдэглэлт үйл явдалтай холбогдуулан Twitter-ийн захиргаа дуучин бүсгүйн хуудсанд баярын мэндчилгээ байршуулжээ. Харин түүний араас Канад гаралтай залуу дуучин Жастин Бибер 98 сая дагагчтайгаар жагсаж байна. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 91 сая дагагчтайгаар жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

Одоогоос 6 жилийн өмнө Twitter-ийн хамгийн алдартай жиргээч Лэди Гага байв. Тэрээр 9 сая дагагчтай байжээ. Харин 2011 онд Бибер 8 сая дагагчтай, мөн л удаалж байсан юм. Кэти Перри анхны жиргээгээ 2009 оны 2-р сард бичсэн бол өнгөрсөн хугацаанд нийт 8,000 гаруй жиргээ бичжээ.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна