Тэйлор Свифтын дуун дээр бүжиглээд 70 кг жин хаяжээ

2017/06/24

Шинэ Зеландын Донналуйсе Грагг хэмээх эмэгтэй  2015 оны хоёрдугаар сард 131.5 кг жинтэй байжээ. Тэрбээр дэглэм барих, хоолоо сойхгүйгээр мөн ямар нэг гоо сайхны мэс засал хийлгэхгүйгээр ердөө 10 сарын дотор 70 кг жин хасч чаджээ. Түүний ийм хэмжээний жин хаяж чадсан нууц нь ердөө л “youtube” хуудаснаа тавигдсан Тайлор Свифтийн “Shake it Off"” дуунд гарах  бэлхүүс хэсгээ сэгсрэн хөдлөх бүжгийг дуурайн бүжиглэсний л ач гэнэ. 


Бүсгүй Шинэ Зеландад 2013 онд нүүж ирсэн ба нэг л мэдэхэд нас нь явсаар аль хэдийн 40 нас хүрсэнээ гэнэт Грагг хүүхэдтэй болохыг хүсч байсан ч жингийн асуудал нь их саад болжээ.  Сүүлдээ бүсгүй өөрөө ч, нөхөр нь ч сэтгэл хангалуун бус байх болсон байна. Ингээд зогсохгүй тэрбээр тураах мэс засал хийлгэхээр хүртэл шийдэж байсан ажээ. Бүжиглэх дуртай бүсгүйд сонирхол нь амжилт авчиржээ. Тэрбээр дуучин Тэйлор Свифтын “Shake it Off" дууны бүжгийг бүжиглээд л 71.5 кг турж чадсан байна.  Энэ бол түүний амьдралдаа хийсэн хамгийн том шийдвэр хэмээн бүсгүй одоо дурсдаг гэнэ.

 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна