Улаанбаатарт 31-33 хэм дулаан

2017/06/25
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулс, Увс нуур, Идэр, Тэс голын сав нутгаар 27-32 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 24-29 градус,  бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 31-33 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна