Самурайн өөрийгөө хөнөөх эртний аймшигт уламжлал "Сеппүкү"

2017/06/25
Япон самурайн өөрийгөө хөнөөх эртний уламжлал нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай арга юм. Самурай өөрийн гэдсийг сэлмээрээ хүүлж, цус алдалтаасаа болж үхэх хүртлээ хүлээдэг, эсвэл гэдсээ хүүлснийхээ дараа толгойгоо цавчиж Сеппүкүг дуусгадаг байна. 
 

Бушидогийн ариун дүрмийг зөрчсөн Самурай олзлогдох эсвэл шийтгүүлэхээсээ өмнө Сеппүкү хийж амиа егүүтгэдэг байна. 



1156 оны Хөгэний бослогын үеэр цэрэг Минамото но Тамэтомо дайснууд нь түүнийг барих гэхэд тэднээс урьтаж өөрийн гэдэс дотрыг сэлмээрээ хүүлсэн байна. Чухам энэ үеэс Харакири буюу Сеппүкү үүсэлтэй гэдэг.



19-дүгээр зууны дунд үе гэхэд Сеппүкү Самурайн амьдралын нэг хэсэг болсон байлаа. Зурган дээрх самурай өөрийн гэрээслэлийг бичиж тавьчихаад Сеппүкү үйлдэж байна.



Сеппүкүг орчуулбал гэдэс зүсэлт гэсэн утгатай. Танто хэмээх богино хутгаар ч Сеппүкү үйлдэж болдог ажээ.



Гэдэсний зүүн хэсэгт хутгаа зоож, баруун тал уруу хүчтэй татан огтлож Сеппүкү үйлддэг байна.



Сеппүкү бол маш нарийн ёс заншлыг дагаж байж үйлддэг заншил юм. Самурай өөрийгөө егүүтгэхийн өмнө заавал гэрээслэл бичиж үлдээх ёстой. 




Самурайн эхнэрүүдэд ч мөн өөрсдийгөө егүүтгэх тусдаа арга бий. Үүнийг ''жигай'' гэдэг. Хэрвээ нөхөр нь сеппүкү үйлдсэн, эсвэл дайснууддаа олзлогдох нь гарцаагүй болсон тохиолдолд эхнэр ''жигай'' үйлддэг байна. 



Самурайг шийтгэн сеппүкү хийлгэхээр болсон бол сахал үсийг нь засаж, усанд оруулан, цэвэр ариуны бэлгэдэл цагаан хувцас өмсгөөд, сүмийн гадна цэцэрлэгт амийг нь егүүтгүүлдэг. 



Самурайн урд сакэ, гэрээслэлээ бичих цаас, тантэ хутгийг тавьдаг. 
Сакэг нэг удаадаа хоёр балгаж, нийтдээ 4 балга уудаг. Эхний балга сакэ шуналийг илэрхийлдэг бол гурав болон түүнээс их балга тээнэгэлзэлийг илтгэдэг. Харин 4 балга сакэ үхлийг бэлгэддэг байна.



1700 дугаар зууныг хүртэл харакири үйлдсэн самурай нар маш их өвдөлттэй, удаанаар хорвоог орхидог байсан бол 1700 оны үед ''кайшакуни'' нэртэй хоёрдогч хүн гарч ирсэн. Тэдний гол ажил нь самурай харакири үйлдсэний дараа тэдний толгойг сэлмээр цавчиж, удаан, зовлонт үхлээс нь салгадаг байсан байна. 



Кайшакуни хэзээ ч Самурайн толгойг бүтнээр нь цавчиж болхгүй, хоолойнд нь бага зэрэг залгаастай хэвээр үлдээдэг. Хэрвээ бүртнээр нь салгасан тохиолдолд түүний нэр хүнд маш ихээр унадаг байжээ. 



Сеппүкүгийн шинэчлэгдсэн хувилбар дарангуйлагчдын эсрэг зогсогчдын гол зэвсэг байжээ. Тэд Харакири үйлдэх боловч тэр даруй шархаа боож, дараа нь эзэн дарангуйлагч дээрээ ирэн шархаа үзүүлж, гомдлоо тайлуулдаг байна. 



Зүүн талаасаа хоёр дахь эрэгтэйг Исо Инокума гэдэг. Тэрээр 1964 оны Японы тулааны урлагийн тэмцээнээс алтан медаль хүртсэн байна. Түүнийг хамгийн сүүлийн Сенпүккү үйлдсэн хүн хэмээн түүхэнд тэмдэглэн бичиж үлдээжээ.
Түүний 2001 онд хийж байсан  ерөнхий захирлын ажил нь  маш их эдийн засгийн хямралд оруулж, үүнээс болон харакири үйлдэхэд хүрсэн гэдэг. 


С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна