2017 оны хамгийн их ашиг орлоготой 10 од

2017/06/26

Forbes сэтгүүл энтертайнмент салбарын 2017 оны хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг урьдчилсан байдлаар шинэчлэн гаргажээ. Жагсаалтын тэргүүнд Шон “Дидди” Комбс бичигдсэн байна. Өнгөрсөн жил 22 дугаарт бичигдэж байсан тэрбээр энэ жил 130 сая ам.долларын орлого олжээ. АНУ даяар аялан тоглолт хийснээс гадна архины компанитай маркетингийн гэрээ байгуулж, Sean John нэртэй түүний эзэмшдэг хувцасны брэндийн орлого өссөнөөр тэр жагсаалтыг тэргүүлэх боломжтой болсон байна.

Хоёр ба гуравт, дуучин Бейонсе бол “Харри Поттер”-ын зохиолч ЖейКей Роулинг нар бичигджээ. Топ 10-т багтсан ердөө хоёр эмэгтэй байгаа нь тэд юм.

Топ-100 жагсаалтад анх удаа багтсан, бас хамгийн залуу нь 19 настай Кайли Женнер. Keeping Up with the Kardashians телевизийн шоу болоод гоо сайхны, хувцасны брэндийн орлого нь түүнийг оддын хүрээлэл дэх тэргүүн баячуудын жагсаалт руу оруулжээ.  

1. Шон “Дидди” Комбс - $130 сая

2. Бейонсе Ноулс - $105 сая

3. ЖейКей Роулинг - $95 сая

4. Дрейк - $94 сая

5. Криштиан Рональду - $93 сая

6. The Weeknd - $92 сая

7. Ховард Стерн - $90 сая

8. Coldplay - $88 сая

9. Жеймс Паттерсон - $87 сая

10. Леброн Жеймс - $86 сая
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна