Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон тус зөвлөлийн зарим гишүүнийг хүлээн авч уулзав. ШЕЗ-ийн дарга, гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмнийхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Уулзалтын үеэр ШЕЗ-ийн үйл ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна