СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хотын барилгажсан хэсэгт могой орж ирж болзошгүй

2017/07/18

Манай оронд 20 гаруй төрлийн могой бүртгэгдсэнээс 3-4 нь хортой юм байна. Хамгийн хортой могойд тооцогддог бамбай хоншоорт нийслэлийн ногоон бүсэд түгээмэл аж. Уг амьтан хотын барилгажсан хэсэгт орж ирж болзошгүй тул могойд хатгуулахаас сэргийлэх, энэ үед ямар арга хэмжээ авах талаар анхан шатны мэдлэгтэй болох шаардлагатай гэж нийслэлийн Байгаль орчны газраас сэрэмж­лүүллээ. Хэдийгээр хүн хазуулсан тохиолдол гараагүй ч өнгөрсөн онд гэхэд бамбай хоншоорт хотод 5-6 удаа үзэгдсэн гэж бүртгэгджээ. Бамбай хоншоортыг цочоовол хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг гэнэ.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд энэ зун могойд хатгуулсан зургаан тохиолдол илэрч, нэг хүн нас бараад буй юм.

Могойнд хатгуулсан тохиолдолд авах арга хэмжээ, мөн хортой хоргүй могой хэрхэн ялгах талаар ЭНДЭЭС уншина уу. 

Х.Нэргүй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна