Салсан найз залуу/бүсгүйгээ мартахад туслах апп зохион бүтээжээ

2018/01/09
Найз залуу/бусгүйгээсээ салсан хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд сатааруулах, салалтын гунигтай өдрүүдийг амар даван туулахад туслахад зориулагдсан энэхүү ухаалаг утасны аппликейшнийг Google компаний ажилтан Элли Хэрт зохион бүтээжээ. Mend апп шархалсан зүрхтэй хүмүүсийг 28 өдрийн турш дасгалжуулж, сатааруулах юм. 

Mend нь яг аудио дасгалжуулагч гэсэн үг. Өдөрт юу хийх ёстойг чинь хуваарилж өгөхөөс гадна өдрийн турш асуулт асууж, халамжлах гэнэ.

(via Mend)

Mend App. яг л хажууд чинь хүн байгаа мэт, ганцаардсан мэдрэмжийг огтхон ч төрүүлэхгүй хэмээн амлаж байна. Мэдээж апп татаж аваад л маргааш нь гуниглахгүй болно гэж байхгүй, харин бага багаар таныг ганц бие амьдралд чинь дасгаж, санаа тавих аппликейшн бүтээсэн хэмээн Элли бүтээгдэхүүний танилцуулгадаа дурджээ.

Энэхүү аппликейшнийг эхний 7 хоног үнэгүй хэрэглэж болох ба дараагийн 21 хоногийн турш төлбөр төлж хэрэглэх юм байна. 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна