​АНУ-ын эрдэмтэд толгой таллаж өвдөх зовиурын эсрэг шидэт эм гаргаж авчээ

2018/01/10
АНУ-ын 4 өрх тутмын нэгд нь толгой таллаж өвдөх өвчинтэй нэг хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Тус судалгаанаас үзэхэд нийт эмэгтэйчүүдийн 18%, эрчүүдийн 6%, хүүхдүүдийн 10% нь толгой таллаж өвдөх өвчинөөр шаналж явдаг байна. 



Тархиар хатгуулж, толгой таллаж өвдөх гэдэг нь толгой эрчимтэйтэйгээр дэлсэж өвдөхийг хэлдэг. Энэ өвчинөөр шаналж буй хүмүүс гэрэл, дуу чимээнд мэдрэмтгий болох, толгой эргэх, үе үе дотор муухайрч бөөлжих зэрэг зовиуруудыг мэдэрдэг байна. 

Erenumab хэмээх эм нь лабораторийн аргаар гарган авсан толгой хатгаж өвдөх үеийн зовиуруудыг анагаах, өвчин намдаах эм юм.

Эмийг 6 сараас дээш хугацаанд хэрэглэсэн 1000  хүн дээр явуулсан туршилтаар  энэ эм тэдний өвчний өвдөлт зовиурыг хагас хүртэл нь бууруулж чадсан хэмээн батлаж байгаа аж. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна