НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх ажлаа тайлагнаж, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2018/02/09
Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Отгонсүх өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Image may contain: 9 people
 
Уулзалтын эхэнд НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх сонгогдсоноосоо хойш хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулав.

Image may contain: 1 person, standing and indoor
 
Мөн ахмадуудын санал, хүсэлтийг сонсож, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

Image may contain: 17 people, people smiling
 
Тодруулбал, өнгөрсөн хугацаанд сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, камер гэрэлтүүлэг, тог цахилгаан, газрын асуудал дээр авч хэрэгжүүлсэн ажлуудад нь талархаж байгаагаа илэрхийлээд эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийн асуудал хурцаар тавигдаж буйг ахмадууд хэлж байв.

Image may contain: 2 people, people sitting and indoor
 
Үүний хариуд Б.Отгонсүх төлөөлөгч эрүүл мэндийн асуудал төдийгүй, ажлын байр, газар, цахилгааны асуудлыг үе шаттай шийдэж явахаа тодотгож байсан юм.

Image may contain: 11 people
 
Уулзалтын төгсгөлд ахмад, буурлууд сэтгэлд хоногшин ая дууны тоглолт үзэж, сонирхон НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүхээс гарын бэлэг гардаж авлаа. Б.Отгонсүх азай буурлуудаа удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлж, үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ бахархан, үргэлж залуу үедээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм.

Image may contain: 1 person, sitting, hat and indoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 2 people, people smiling, people sitting and indoor

Image may contain: 3 people, people smiling, people sitting

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 4 people

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 5 people, people smiling, people sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 1 person, sitting


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна