Б.Хурцад ялагдсан Ж.Батзандан түүнээс уучлал гуйхгүй гэлээ

2018/02/13
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан учир уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гарчээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа “Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгvй байна гэнэ. Хурцын асуудалд Цагаан сарын дараа хариулт егнее. Уучлал гуйх тухай ойлголт байхгvй. Миний байр суурь хэвээрээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна